Үндсэн агуулга руу шилжих
Багш цаасан хуудсыг утсаараа зураг авч байна

Мэдээллийн аюулгүй байдал

Сурагчийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ

Товчхондоо: сурагчаас нэр, PIN-ээс өөр зүйл асуухгүй, дүнг та нээхээс өмнө хэн ч харахгүй, сурагчийн нэр гадагш очихгүй.

Бидний баримтлах зүйл

  1. 1

    Сурагчаас хамгийн бага мэдээлэл авна

    Сурагч ангийн код, нэр, 6 оронтой PIN-ээр орно. Регистр, төрсөн огноо, утас, имэйл, нүүр зураг асуухгүй.

  2. 2

    Дүнг та нээхээс өмнө хэн ч харахгүй

    Сурагч зөвхөн өөрийн дүнг, эцэг эх зөвхөн өөрийн хүүхдийнхийг харна. Бусад сурагчийн дүн, ангийн эрэмбэ хэзээ ч харагдахгүй.

  3. 3

    Удирдлага зөвхөн таны хуваалцсаныг, нэргүйгээр

    Сургуультай хуваалцсан шалгалтын дундаж, түвшний тархалтыг л харна. 10-аас цөөн сурагчтай бүлгийг нэгтгэхгүй. Хуваалцахаа хүссэн үедээ болиулна.

  4. 4

    Сурагчийн нэр гадагш очихгүй

    Бичгийн хариуд санал бэлдэхэд хиймэл оюуны (AI) үйлчилгээ үзүүлэгч рүү нэр, журналын дугаар, анги хасагдаж, зөвхөн хариултын бичвэр эсвэл тайрсан зураг очно. Систем оноо тавихгүй — санал өгнө, та батална.

  5. 5

    Мэдээллийг зарахгүй

    Зар сурталчилгаанд ашиглахгүй. Таны мэдээллээр загвар сургахгүй.

Хэнээс юу хадгалдаг, хэн хардаг

Нэр заан бичив. Хүснэгтэд байхгүй зүйлийг бид цуглуулдаггүй.

Багш

Юу хадгалдаг
Нэр, имэйл, нууц үгийн шифрлэсэн хэлбэр, багц, төлбөрийн бүртгэл, таны үүсгэсэн шалгалт
Хэн хардаг
Та; эрх олгосон хамтрагч зөвхөн олгосон хэсгээ
Огт авдаггүй
Картын мэдээлэл — төлбөр QPay-ээр

Сурагч

Юу хадгалдаг
Багшийн оруулсан нэр, анги, журналын дугаар, хариулт, оноо, цаасан хуудасны зураг
Хэн хардаг
Багш; сурагч өөрийн дүнг нээгдсэний дараа
Огт авдаггүй
Регистр, төрсөн огноо, утас, имэйл, хаяг, нүүр зураг, дуу, видео

Эцэг эх

Юу хадгалдаг
Юу ч бүртгэхгүй — зөвхөн холбоосыг хэдэн удаа үзсэн тоо
Хэн хардаг
Холбоос эзэмшигч — зөвхөн тухайн хүүхдийн нийтлэгдсэн дүн
Огт авдаггүй
Нэр, утас, имэйл, бүртгэл

Сургуулийн удирдлага

Юу хадгалдаг
Удирдлагын бүртгэл (нэр, имэйл)
Хэн хардаг
Багшийн хуваалцсан нэргүй нэгтгэл
Огт авдаггүй
Сурагчийн нэр, хувь хүний дүн

Сайтын зочин

Юу хадгалдаг
Харагдацын сонголт (гэрэл/харанхуй) таны хөтөчид
Хэн хардаг
—
Огт авдаггүй
Хянах күүки, зар сурталчилгааны пиксель

Эцэг эх, удирдлагад яг юу харагдах вэ

Жишээ: эцэг эхийн холбоос — зөвхөн өөрийн хүүхдийн нийтлэгдсэн дүн. Холбоосыг та шинэчлэх, цуцлах боломжтой.
Жишээ: сургуулийн тайлан — сурагчийн нэргүй; хуваалцаагүй эсвэл 10-аас цөөн сурагчтай бүлэг хоосон.

Систем таны өмнөөс юу бэлддэг вэ

Систем даалгаврын ноорог бэлдэх, файлаас даалгавар ялгах, бичгийн хариуд оноо, тайланд зөвлөмж санал болгоход л ажиллана. Хувь, 8 түвшний үнэлгээг программ бодно. Систем бэлдэнэ, багш батална.

  • Гадны хиймэл оюуны (AI) үйлчилгээнд сурагчийн нэр, журналын дугаар, анги очихгүй — зөвхөн хариултын хэсэг (үйлчилгээ үзүүлэгчийг нууцлалын бодлогод нэрлэсэн)
  • Системийн оноо, даалгавар, зөвлөмж зөвхөн санал: таныг батлахаас өмнө хэнд ч харагдахгүй
  • Засвар бүр шалтгаантай бүртгэгдэнэ
  • Таны мэдээллээр загвар сургахгүй
  • Кредитгүйгээр бүх үндсэн ажил — шалгалт, уншуулалт, тайлан — хийгдэнэ

Хэрхэн хамгаалдаг вэ

Хийгээгүй зүйлийг энд бичихгүй.

  • Сайт, апп руу хийх бүх холболт шифрлэгдсэн
  • Нууц үг, PIN-ийг ил хэлбэрээр хадгалдаггүй — буцааж тайлах боломжгүй хэлбэрээр хадгална
  • Багш бүрийн мэдээлэл тусдаа хадгалагдана — нэг багш нөгөөгийн ангийг харахгүй
  • PIN буруу оруулах оролдлогыг хязгаарлана
  • Манай ажилтны нэвтрэлтэд хоёр алхамт баталгаажуулалт заавал
  • Эцэг эхийн холбоос таамаглах боломжгүй урт түлхүүртэй, хайлтын системд гарахгүй

Асуулт

Мэдээлэлтэй холбоотой хүсэлтээ [email protected] хаягаар илгээнэ үү.

Сурагчийн ямар мэдээлэл хадгалагдах вэ?

Багшийн оруулсан нэр, анги, журналын дугаар, шалгалтын хариулт, оноо, цаасан хуудасны зураг. Регистр, төрсөн огноо, утас, имэйл, нүүр зураг авахгүй.

Мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?

Бүх холболт шифрлэгдсэн. Багш бүрийн мэдээлэл тусдаа хадгалагдана — нэг багш нөгөөгийн ангийг харах боломжгүй.

Бүртгэлээ устгаж болох уу?

Тийм. Дүнгээ Excel-ээр татаж аваад, [email protected] хаягаар устгах хүсэлт илгээнэ.

Бичгийн хариуг шалгуулахад сурагчийн ямар мэдээлэл очих вэ?

Нэр, журналын дугаар, анги очихгүй. Зөвхөн хариултын бичвэр эсвэл хариултын хэсгийн тайрсан зураг хиймэл оюуны (AI) үйлчилгээ үзүүлэгч рүү очиж, 30 хүртэл хоног хадгалагдана. Таны мэдээллээр загвар сургахгүй.

Сургуулийн удирдлага миний ангийн дүнг харах уу?

Үгүй, та хуваалцахаас нааш. Та дүн нээсэн шалгалтаа «Сургуультай хуваалцах» дарвал удирдлага зөвхөн нэргүй нэгтгэл (дундаж, түвшний тархалт) харна. 10-аас цөөн сурагчтай бүлгийг нэгтгэхгүй. Хуваалцахаа хүссэн үедээ болиулна.

Нэг ангидаа үнэгүй туршаад үзээрэй.