Үндсэн агуулга руу шилжих
Ширээнүүд эгнүүлсэн, самбартай анги танхим

Хэрхэн ажилладаг

Нэг шалгалт: бэлдэхээс дүн гаргах хүртэл

Материалаа бэлдэж, шалгалтаа онлайнаар эсвэл цаасаар авч, утсаараа уншуулаад дүн, тайлангаа гаргана. Бүгд хөтөч дээр — апп суулгах, сканнер авах шаардлагагүй.

Дөрвөн алхам, шийдвэр бүр таных

Систем бэлдэж, тулгаж, нэгтгэнэ. Даалгавар санд орох, эргэлзээтэй хариу, оноо, дүн нээх, зөвлөмж — бүгдийг та батална.

  1. Материал

    Шалгалтын материалаа бэлдэнэ

    • Сан ба системийн туслах: ЕБС-ийн хөтөлбөрийн агуулга, нэгж, ээлжит хичээл, үнэлгээний шалгуураар таны нөхцөлөөр даалгавар бэлдэнэ
    • Өөрийн материал: PDF, Word, Excel эсвэл цаасан тестийн зургаа оруулахад систем даалгавар болгоно
  2. Шалгалт

    Онлайнаар эсвэл цаасаар авна

    • Онлайн: сурагч ангийн код, PIN-ээр компьютер эсвэл утаснаас өгнө
    • Цаас: сурагч бүрийн нэртэй хариултын хуудсыг энгийн принтерээр хэвлэнэ
  3. Засалт

    Утсаараа уншуулж, автоматаар засна

    • Цаасан хуудсыг утсаараа дараалан зураг авахад хариуг уншиж оноо бодно
    • Онлайн хариулт илгээмэгц дүгнэгдэнэ; эргэлзээтэйг л танд харуулна
  4. Тайлан

    Дүн, тайлан бүх түвшинд гарна

    • Сурагч бүрийн дүн, ангийн нэгтгэл, хоцрогдолтой сурагчид
    • Сэдэв, хөтөлбөрийн зорилт бүрийн эзэмшил, сайжруулах зөвлөмж

Систем бэлдэнэ, багш батална

Систем бэлдэж, тулгаж, нэгтгэнэ. Шийдвэр бүр таных.

  • Системийн бэлдсэн даалгавар таныг батлахаас өмнө санд орохгүй
  • Эргэлзээтэй хариу, бичгийн даалгаврын оноог та шийднэ
  • Дүн, зөвлөмжийг та нээхээс өмнө сурагч, эцэг эх харахгүй

1. Шалгалтын материалаа бэлдэх хоёр зам

Аль нэгийг, эсвэл хослуулж. Аль ч замаар бэлдсэн даалгаврыг та шалгаж батална.

Сан ба хөтөлбөрт суурилсан системийн туслах

Системийн туслах ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг ашиглана: анги бүрийн хичээлийн жилийн агуулга, нэгж, ээлжит хичээлийн задаргаа, үнэлгээний шалгуур. Та нөхцөлөө сонгоход даалгаврын ноорог бэлдэнэ. Заримыг нь даалгаврын сангаас уламжлалт аргаар өөрөө сонгоно.

  • Нөхцөл: хичээл, анги, нэгж, ээлжит хичээл, даалгаврын төрөл, тоо, хүндрэл
  • Сонгох, олон сонголт, үнэн/худал, богино, тоон, харгалзуулах, дараалал, нөхөх, задгай хариулт
  • Ноорог таныг батлахаас өмнө санд орохгүй; кредитгүйгээр гараар бичиж ч болно
Жишээ: хөтөлбөрийн нэгж, ээлжит хичээл, үнэлгээний шалгуураар 8 ноорог бэлдсэн.

Өөрт байгаа материалаа оруулах

PDF, Word, Excel, PowerPoint файл эсвэл цаасан тестийнхээ зургийг (30 хуудас хүртэл) оруулахад систем даалгавар, сонголт, түлхүүрийг ялгаж даалгавар болгоно.

  • Түлхүүр олдоогүй, эргэлзээтэйг тэмдэглэнэ — та шалгаад хадгална
  • Excel загвараар 7 төрлийн даалгаврыг кредитгүй оруулна
  • Оноо, дарааллыг тохируулж, хөтөлбөрийн зорилт бүрийг хэдэн даалгавар хамарсныг харна
Жишээ: Word файлаас танисан даалгаврууд. Түлхүүр олдоогүйг шараар тэмдэглэнэ.

2–4. Цаасаар авах бол

Сургуулийн ихэнх ангид тохирох гол горим. Сурагчид утас, интернэт хэрэггүй.

  1. 01

    Анги үүсгэж, сурагчдаа нэм

    Журналаасаа нэрсийг хуулж буулгана — мөр бүрд нэг нэр, эхэнд нь журналын дугаар байж болно. Сурагч бүрт 6 оронтой PIN автоматаар үүснэ.

    • Регистр, төрсөн огноо, утас, имэйл шаардахгүй
    • Нэвтрэх карт (онлайн шалгалтад) ба эцэг эхийн QR хуудсыг эндээс хэвлэнэ
  2. 02

    A, B хувилбар гаргаж хэвлэ

    Шалгалтын хуудас ба сурагч бүрийн нэртэй хариултын хуудсыг A4-өөр хэвлэнэ. Хувилбар бүрт сонголтын дараалал өөр байна.

    • Сонгох, олон сонголт, үнэн/худал даалгаврыг бөмбөлөг будаж хариулна
    • Бусад даалгаврыг сурагч шалгалтын хуудсан дээр бичнэ
    • Булангийн 4 тэмдэг, QR-аар шалгалт, хувилбар, сурагчийг таньна
    Сурагчийн нэр хэвлэгдсэн хариултын хуудас (жишээ)
    Жишээ: 40 бөмбөлөгт, 2 бичгийн даалгавартай хуудас.
  3. 03

    Утсаараа уншуул

    Явуулсан шалгалтын «Хуудас уншуулах» хэсэгт хуудас бүрийг утсаараа дараалан дарна. Будсан бөмбөлгийг программ уншиж тулгана.

    • Хуудсыг бүтнээр нь, гэрэлтэй газар, тэгш гадаргуу дээр, дээрээс нь
    • Хоёр будсан, бүдэг тэмдгийг танд харуулж батлуулна
    • Тулгалт муу бол таамаглахгүй — дахин зураг авахыг хүснэ
    Жишээ: ногоон — уншсан, шар — танд шалгуулах тэмдэг.
  4. 04

    Бичгийн даалгаврыг дүгнэ

    Эссэ, тоон, богино хариулт таны дүгнэх дараалалд орно. Шалгуурын түвшингээр дүгнэнэ. Хүсвэл систем оноо санал болгоно — оноог та батална.

    • Санал бэлдэхэд сурагчийн нэр, журналын дугаар гадагш очихгүй
    • Цаасан дээр хариулаагүй гэж 0 оноо автоматаар тавихгүй
    Жишээ: систем шалгуур тус бүрээр шалтгаантай санал өгсөн; эцсийн оноог багш оруулна.
  5. 05

    Шалгалтаа хааж, дүнгээ нээ

    «Хаах», дараа нь «Дүн нээх» дарахад сурагчид, эцэг эхэд дүн харагдана. Түүнээс өмнө хэн ч харахгүй.

    • Дүнг журналын дарааллаар Excel-ээр татна — ESIS-д хуулахад бэлэн

2–4. Онлайнаар авах бол

Материал, дүн нээх, тайлан нь цаасан замтай адил. Ялгаа нь авах, засах хэсэгт.

  1. 01

    Шалгалт өгүүлэх

    Анги, онлайн горим, нээх ба хаах цаг, үргэлжлэх хугацааг сонгоно. Компьютерийн өрөөнд эсвэл гэрийн даалгаварт тохиромжтой.

  2. 02

    Сурагч ангийн код, PIN-ээр орно

    student.echadamj.mn хаягаар орж ангийн кодоо (6 тэмдэгт) оруулаад нэрээ сонгож, PIN-ээ бичнэ. Картан дээрх QR-ыг уншуулбал код өөрөө бөглөгдөнө.

    Жишээ: сурагчийн нэвтрэх гурав дахь алхам.
  3. 03

    Хариулт автоматаар хадгалагдана

    «Эхлэх» дарснаас цаг тоологдоно. Сүлжээ тасарвал хариулт хадгалагдаж, холболт сэргэхэд илгээгдэнэ.

  4. 04

    Ихэнх нь шууд дүгнэгдэнэ

    Сонгох, үнэн/худал, богино, тоон, харгалзуулах, дараалал, нөхөх даалгавар автоматаар дүгнэгдэнэ. Эссэ таны дүгнэх дараалалд орно.

Дүн, тайлан бүх түвшинд

Бүх оноог систем нэгтгэнэ. Хувь, түвшинг программ тогтсон томьёогоор бодно. Анхдагчаар 8 түвшний үнэлгээ; хүсвэл тохиргооноосоо хуучин A, B, C, D, F үсгэн үнэлгээг сонгоно. 1–3-р ангид хувь биш, түвшнээр үнэлнэ.

  • Сурагч бүрийн дүн, сул сэдэв
  • Ангийн нэгтгэл, түвшний тархалт
  • Хоцрогдолтой (дэмжлэг хэрэгтэй) сурагчид
  • Сэдэв, хөтөлбөрийн зорилт бүрийн эзэмшил
  • Дараагийн хичээлд юуг давтах зөвлөмж — та батална
8 түвшний үнэлгээний хуваарь
ТүвшинГүйцэтгэл
I0–29%
II30–39%
III40–49%
IV50–59%
V60–69%
VI70–79%
VII80–89%
VIII90–100%
Жишээ: ангийн 8 түвшний тархалт.
Жишээ: анхаарах сурагчид ба зөвлөмжийн ноорог — та засаж, батална.
Зөв хийсэн хувь (хүндрэл)
Даалгавар бүрийг ангийн хэдэн хувь зөв хийсэн бэ. 20–30%-иас бага бол сэдвээ давтах эсвэл түлхүүрээ шалгах.
Ялгах чадвар
Сайн дүнтэй сурагчид энэ даалгаврыг сул дүнтэйгээсээ илүү зөв хийсэн үү. 0-д ойр эсвэл сөрөг бол даалгавар ойлгомжгүй, эсвэл түлхүүр буруу байж магадгүй.
Найдвартай байдал
Шалгалтын даалгаврууд нэг зүйлийг тогтвортой хэмжсэн үү. Бага бол даалгаврын тоо цөөн эсвэл сэдвүүд хэт холилдсон.
Жишээ: даалгавар бүрийн шинжилгээ.
Жишээ: хөтөлбөрийн зорилт бүрээр.

Хамт заадаг багштайгаа

Өөр багшид хугацаатай эрх олгоно. Оноо өөрчлөх, дүн нээх, эрх олгох нь зөвхөн танд үлдэнэ. Хэн юу хийсэн нь бүртгэлтэй.

Туслах багш
Шалгалт зохиох, удирдах, дүн харах. Засах, нийтлэхгүй.
Засагч
Гараар оноо тавих.
Шалгалтын хянагч
Шалгалтын үеэр л — даалгавар, дүн харахгүй.
Тайлан харагч
Зөвхөн тайлан.

Эхний шалгалтаа нэг ангидаа үнэгүй туршаад үзээрэй.

Асуулт байвал түгээмэл асуулт эсвэл мэдээллийн аюулгүй байдал-ыг уншаарай.