
Тусламж
Асуулт, хариулт
Багш нарын хамгийн их асуудаг зүйл. Хариу олдохгүй бол [email protected] хаягаар бичээрэй.
Товчоор: систем хэрхэн ажилладаг вэ
ДэлгэрэнгүйМатериал
Шалгалтын материалаа бэлдэнэ
Хоёр замын аль нэгээр, эсвэл хослуулж.
Шалгалт
Онлайнаар эсвэл цаасаар авна
Ангийнхаа нөхцөлд тохирохыг сонгоно.
Засалт
Утсаараа уншуулж, автоматаар засна
Хариу тулгах ажлыг систем хийнэ.
Тайлан
Дүн, тайлан бүх түвшинд гарна
Бүх оноог систем өөрөө нэгтгэнэ.
Систем бэлдэнэ, багш батална
Систем бэлдэж, тулгаж, нэгтгэнэ. Шийдвэр бүр таных.
eЧадамж гэж юу вэ, хэнд зориулсан бэ?
ЕБС-ийн багшийн шалгалтын ажлыг хөнгөлөх хэрэгсэл. Материалаа сан, хөтөлбөрт суурилсан системийн туслахаар бэлдэх эсвэл өөрийн файлаа оруулна; шалгалтаа онлайнаар эсвэл цаасаар авна; цаасан хуудсыг утсаараа уншуулахад систем засна; дүн, тайлан автоматаар гарна. Систем бэлдэнэ, багш батална. Сургуулийн удирдлага багш нарын хуваалцсан нэргүй нэгтгэлийг харж болно.
Шалгалтын материалаа хэрхэн бэлдэх вэ?
Хоёр замаар, хүсвэл хослуулж. Нэгдүгээрт, даалгаврын сан ба системийн туслахаар: ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн агуулга (анги бүрийн хичээлийн жилийн агуулга, нэгж, ээлжит хичээл, үнэлгээний шалгуур)-д тулгуурлан таны сонгосон нөхцөлөөр (хичээл, анги, сэдэв, даалгаврын төрөл, тоо, хүндрэл) даалгавар бэлдэнэ; заримыг сангаас өөрөө сонгоно. Хоёрдугаарт, өөрт байгаа PDF, Word, Excel файл эсвэл цаасан тестийнхээ зургийг оруулахад систем даалгавар болгоно. Аль ч замаар бэлдсэн даалгаврыг та шалгаж батлаад л санд орно.
Сурагч бүрд утас хэрэгтэй юу?
Үгүй. Цаасан хариултын хуудсаар авбал зөвхөн таны утас хэрэгтэй. Онлайн горимыг компьютерийн өрөөнд эсвэл гэрийн даалгаварт ашиглана.
Надад ямар төхөөрөмж хэрэгтэй вэ?
Камертай ухаалаг утас, интернэттэй хөтөч, A4 хэвлэх принтер. Тусгай сканнер, апп суулгах шаардлагагүй — бүгд хөтөч дээр ажиллана.
Хуучин тестээ оруулж болох уу?
Тийм. Word, PowerPoint, Excel, PDF эсвэл зургаа (30 хуудас хүртэл) оруулахад систем даалгавар, сонголт, түлхүүрийг ялгаж ноорог гаргана. Та шалгаад хадгална — ноорог шууд санд орохгүй. Word хуудас тутам кредит зарцуулна (тоо нь «Үнэ» хуудсанд). Excel загвараар бөглөж оруулбал кредит хасахгүй.
Хамт заадаг багш нартайгаа ажиллаж болох уу?
Тийм. Туслах багш, засагч, хянагчид хугацаатай эрх олгоно. Оноо өөрчлөх, дүн нээх, эрх олгох нь зөвхөн танд үлдэнэ. Хэн юу хийсэн нь бүртгэлтэй.
Хариултын хуудсыг хэрхэн хэвлэх вэ?
Шалгалт бүрт A4 хариултын хуудас гарна. Сургуулийнхаа энгийн принтерээр хэвлэнэ. Хуудасны дөрвөн буланд тэмдэг, дээд талд QR бий — систем аль шалгалт, аль хувилбар болохыг эндээс таньна.
Хуудсыг утсаар яаж уншуулах вэ?
«Хуудас уншуулах» хэсэгт утсаараа зураг авна. Хуудсыг бүтнээр нь, гэрэлтэй газар, тэгш гадаргуу дээр тавиад дээрээс нь дарна. Нэг сурагч — нэг зураг.
Сурагч хоёр бөмбөлөг будвал, бүдэг будвал яах вэ?
Систем таамаглахгүй. Эргэлзээтэй тэмдгийг танд харуулж батлуулна. Хуудас муу тулгагдвал буруу уншихын оронд дахин зураг авахыг хүснэ.
Бичгээр хариулах даалгавар цаасан шалгалтад орох уу?
Тийм. Эссэ, тоон, богино хариултыг сурагч шалгалтын хуудсан дээр бичнэ. Хуудас уншигдахад эдгээр нь таны дүгнэх дараалалд орно — хариугүй гэж 0 оноо авахгүй.
Хуулахаас яаж сэргийлэх вэ?
A, B хувилбар гаргахад сонголтын дараалал холилдоно. Харгалзуулах, дараалал тогтоох даалгаврын жагсаалт ч хувилбар бүрт өөр байна. Ойр суусан сурагчдын хуудас ижил харагдахгүй.
Сурагч хэрхэн нэвтрэх вэ?
Ангийн код (6 тэмдэгт) оруулаад жагсаалтаас нэрээ сонгож, 6 оронтой PIN-ээ бичнэ. Код, PIN нь багшийн хэвлэсэн нэвтрэх картан дээр бий. Имэйл, утасны дугаар шаардахгүй.
Сурагч PIN-ээ мартвал яах вэ?
Багш ангийн хуудаснаас тухайн сурагчид шинэ PIN гаргаж өгнө. Хуучин нь шууд хүчингүй болно.
Шалгалтын дундуур интернэт тасарвал яах вэ?
Хариулт автоматаар хадгалагдана. Холболт сэргэхэд илгээгдэнэ.
Интернэт сул сумын сургуульд ажиллах уу?
Тийм, цаасан горимоор. Ангид интернэт хэрэггүй — хуудсаа урьдчилан хэвлэнэ. Уншуулсан зургаа илгээхэд л таны утсанд интернэт хэрэгтэй.
Оноог систем өөрөө тавих уу?
Үгүй. Будсан хариуг систем түлхүүртэй тулгана. Бичгээр хариулсан даалгаварт систем зөвхөн оноо санал болгоно — эцсийн оноог та батална. Таныг батлахаас өмнө сурагчид юу ч харагдахгүй.
Бичгийн хариуг шалгуулахад сурагчийн ямар мэдээлэл очих вэ?
Нэр, журналын дугаар, анги очихгүй. Зөвхөн хариултын бичвэр эсвэл хариултын хэсгийн тайрсан зураг хиймэл оюуны (AI) үйлчилгээ үзүүлэгч рүү очиж, 30 хүртэл хоног хадгалагдана. Таны мэдээллээр загвар сургахгүй.
Кредит гэж юу вэ, хэд хэрэгтэй вэ?
Систем таны өмнөөс бэлддэг ажил бүр кредит зарцуулна: шалгасан даалгавар үүсгэх, эссэгийн оноо санал, Word хуудас импортлох. Үйлдэл тус бүрийн кредит «Үнэ» хуудсанд. Шалгалт авах, хуудас уншуулах, тайлан, Excel кредит хасахгүй. Бүтэлгүй болсон ажлын кредит буцна.
Кредитгүйгээр ашиглаж болох уу?
Тийм. Шалгалт бэлдэх, цаасаар болон онлайнаар авах, уншуулах, тайлан гаргах нь кредитгүйгээр бүрэн ажиллана. Үнэгүй багцад кредит байхгүй.
Дүн I–VIII түвшнээр гарах уу?
Тийм. 8 түвшний үнэлгээгээр хувиас автоматаар бодно: I 0–29% … VIII 90–100%. Багш хүсвэл тохиргоондоо хуучин A–F үсгэн үнэлгээг сонгож болно. 1–3-р ангид хувь, үсэг биш, түвшнээр үнэлнэ.
Ямар тайлан гарах вэ?
Бүх оноог систем өөрөө нэгтгэнэ: сурагч бүрийн дүн, ангийн нэгтгэл ба түвшний тархалт, хоцрогдолтой (дэмжлэг хэрэгтэй) сурагчид, сэдэв, хөтөлбөрийн зорилт бүрийн эзэмшил, даалгавар бүрийн шинжилгээ, дараагийн хичээлд юуг давтах зөвлөмж. Хувь, түвшинг программ бодно. Дүн, зөвлөмжийг та батлахаас өмнө сурагч, эцэг эх харахгүй.
ESIS руу шууд орох уу?
Үгүй, одоогоор шууд холболт байхгүй. Дүнг журналын дарааллаар Excel-ээр гаргана — хуулж оруулахад бэлэн.
Даалгаврын шинжилгээ гэж юу вэ?
Даалгавар бүрийг ангийн хэдэн хувь зөв хийснийг (хүндрэл), сайн, сул сурагчийг ялгасан эсэхийг (ялгах чадвар), шалгалт бүхэлдээ тогтвортой эсэхийг (найдвартай байдал) харуулна. Хүндрэл бага, ялгах чадвар сул даалгавар нь ихэвчлэн түлхүүрээ шалгах шаардлагатайг илтгэнэ.
Эцэг эх дүнгээ яаж харах вэ?
Сурагч бүрт тусдаа холбоос, QR-тай хуудас хэвлэж өгнө. Эцэг эх бүртгүүлэхгүйгээр зөвхөн өөрийн хүүхдийн нийтлэгдсэн дүнг харна. Ангийн дундаж, бусад хүүхдийн дүн, эрэмбэ харагдахгүй. Холбоосыг шинэчлэх, цуцлах боломжтой.
Яаж төлөх вэ? Сар бүр автоматаар суутгах уу?
Үгүй. QPay-ээр, банкныхаа аппаас нэг удаа төлнө. Карт хадгалахгүй, автоматаар сунгагдахгүй.
Хугацаа дуусвал шалгалт, дүн маань устах уу?
Үгүй. Үнэгүй багц руу шилжиж, материал тань хэвээр үлдэнэ. Дахин төлбөртэй багц авбал үргэлжлүүлнэ.
Сурагч төлбөр төлөх үү?
Үгүй. Сурагч, эцэг эхэд төлбөргүй.
Нэмэлт кредит хэр удаан хүчинтэй вэ?
Кредитийн багц бүрийн хүчинтэй хоног, үнэ «Үнэ» хуудсанд харагдана — худалдан авснаас хойш тоологдоно. Сарын багцын кредит тухайн сартаа хүчинтэй.
Үнэгүй багцад юу орох вэ?
Нэг ангид онлайн ба цаасан шалгалт авах, сард тодорхой тооны хуудсыг утсаар уншуулах, I–VIII түвшний тайлан. Хугацаагүй. Хязгаарыг «Үнэ» хуудаснаас харна уу.
Сургуулийн удирдлага миний ангийн дүнг харах уу?
Үгүй, та хуваалцахаас нааш. Та дүн нээсэн шалгалтаа «Сургуультай хуваалцах» дарвал удирдлага зөвхөн нэргүй нэгтгэл (дундаж, түвшний тархалт) харна. 10-аас цөөн сурагчтай бүлгийг нэгтгэхгүй. Хуваалцахаа хүссэн үедээ болиулна.
Сургуулийнхаа бүртгэлд яаж нэгдэх вэ?
Сургуулийн удирдлагаас 8 тэмдэгтийн код авч, профайлдаа оруулна. Нэгдсэн ч таны анги, дүн автоматаар харагдахгүй. Сургуулиас гарвал хуваалцсан бүх зүйл буцна.
Сургууль бүхэлдээ ашиглаж болох уу?
Тийм. Сургуулийн нөхцөлийг тусад нь тохиролцоно — холбоо барих имэйлээр бичнэ үү.
Сурагчийн ямар мэдээлэл хадгалагдах вэ?
Багшийн оруулсан нэр, анги, журналын дугаар, шалгалтын хариулт, оноо, цаасан хуудасны зураг. Регистр, төрсөн огноо, утас, имэйл, нүүр зураг авахгүй.
Мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?
Бүх холболт шифрлэгдсэн. Багш бүрийн мэдээлэл тусдаа хадгалагдана — нэг багш нөгөөгийн ангийг харах боломжгүй.
Бүртгэлээ устгаж болох уу?
Тийм. Дүнгээ Excel-ээр татаж аваад, холбоо барих имэйлээр устгах хүсэлт илгээнэ.
Facebook-ийн дотор нээхэд нэвтрэлт ажиллахгүй байна.
Баруун дээд булангийн «⋯» цэснээс «Гадаад хөтчөөр нээх»-ийг сонгоно уу. Эсвэл имэйлээр бүртгүүлж, кодоор нэвтэрнэ.
